Арван дөрөв. Сурагчдын эрх үүрэг
14.1Сурагч
нь үнэ төлбөргүй сурах, анги
танхимаар хангуулах эрхтэй
14.2Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй
14.3Сургуулийн захиргаанаас аливаа сурагчдын дунд зохион байгуулж буй үйл ажиллагаандаа онцгой тохиолдолд
санхүүгийн дэмжлэг туслалцаа авах эрхтэй
14.4Сурагчид анги сургууль дээрээ дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
а/
Ангийн жижүүр хийх, сургууль дээр болон сургуулийн орчинд эргүүл, постоор ажиллах, цэвэрлэгээ хийх, орчиноо
засаж тохижуулах, мод бут суулгах, зүлэг талбай услах, хамгаалах
б/
Сургуулийн анги гэгээвчийг цэвэр байлгахын тулд үзэгдсэн хог цаасыг үргэлж түүж хогийн саванд хийж байх
в/
Сургуулиас зохиогдсон уулзалт, үдэшлэг, хурал цуглааныг хичээл сургалтын нэгэн адил үзэж сурагчдын дүрэмт хувцастай оролцоно.
14.5Сурагчид
хичээлийн явцад дараахь зүйлийг сахин биелүүлж байна.
А.
Хичээлийн хэрэглэл, сурах бичгийг бүрэн авч ирж ашиглах
Б.
Гэрийн даалгаврыг заавал хийж гүйцэтгэдэг байх
В.
Сургалтын явцад хичээлээс чөлөө авахгүй байх
Г.
Хичээлд дүрэмт хувцастай суух бөгөөд хичээлийн явцад гар утсаа заавал /хаасан/
унтраасан байна.
Д. Сурагч нь үсээ хэт их ургуулах, үс болон
нүүр амаа будах, хэт гаж ээмэг, бөгж зүүхгүй байх
14.6Сурагч бүрээс дагаж
мөрдөн хэвших зүйл
- Сургуульд орж гарахдаа баруун гар талаа барьж явна.
- Сурагч бүр өөрийн
таних тэмдэг бүхий нэрийн хуудсыг сургалтын үед хэрэглэнэ.
- Хичээл хүмүүжлийн ажил эхлэхээс 5 минутын өмнө ирсэн байна.
- Сурагчид хоорондоо болон багш нартайгаа өдөр бүр мэндэлж байна.
- Сургууль дотор малгайгүй явах ба хог цаасаа зориулалтын саванд
хаяна.
- Хичээлийн тэмдэглэлийг хичээл дээр хөтөлж, идэвхтэй оролцоно.
- Эзэмшиж буй өмч хөрөнгө түүний ариун цэврийг хариуцна. Эвдрэл
зөрчлийн хохирлыг хариуцна.
- Завсарлагааны хугацаанд дэг журамтай байж, дараагийн хичээл эхлэх
бэлтгэлийг хангасан байна.
14.7Хичээлд
ирж чадахгүй тохиолдолд эцэг эхийн хүсэлт ба эмнэлэгийн магадлагааг хичээл
эхлэхээс 6 цагийн өмнө ирүүлнэ.
14.8Улсын
олимпиад уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сурагчийг тухайн хичээлийн анги
дэвших шалгалтаас чөлөөлж, жилийн дүнг урьдчилсан дүнгээр гаргана.
14.9Сурагч нь
улиралд 20-оос дээш цагийн таслалттай бол сурагчдын зөвлөлийн хурлаар, 40-өөс
дээш цагийн таслалттай бол захирлын дэргэдэх зөвлөлөөр, 60-аас дээш цагийн
таслалттай бол багш нарын сурган хүмүүжүүлэх зөвлөлийн хурлаар оруулан цаашид
суралцуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
14.10 Суралцагч нь хэрэгт холбогдвол сургуулиас шууд хөөнө.
14.11 Сурагчдын хориглох зүйлүүд
14.11.1Хонх
дуугарснаас хойш багшийн араас орох, багшийн зөвшөөрөлгүйгээр хичээл, анги танхимаас гарч явах
14.11.2
Сургуулийн анги танхим, гэгээвчинд чангаар элдэв янзын дуу, авиа гаргах, хөл дэвслэх, исгэрэх, шүгэлдэх,
элдвээр бүдүүлгээр хараах, сургуулийн эд хогшлыг санаатайгаар бохир болгох, эвдэж гэмтээх, хог цаас хаях
14.11.3Архи,
тамхи хэрэглэх
14.11.4 Зориулалтын
бус газар бие засах
14.11.5Хичээл
дээр бусдын анхаарлыг өөртөө татаж хичээл сургалтын ажлыг саатуулах, бусдад бэрхшээл учруулж тэдний анхаарлыг сарниулах
14.11.6Оройн 19 цагаас хойш сургуулийн захиргаанаас гарган өгсөн графикт ажлаас өөр ажлыг зохион байгуулж цугларах
14.11.7Сургуулийн анги танхимд төрсөн өдөр болон бусад хамт олноор нийлж баяр тэмдэглэх
14.11.8Төгсөх
ангийн сурагчдыг багш зохион байгуулж аялал зугаалга, нийллэг хийлгэхгүй
14.11.9Сургуулийн дотоод журмыг суралцагсад эхний удаа зөрчвөл анги хамт олны хурлаар оруулж сануулах, 2 дахь удаагаа зөрчвөл багш нарын зөвлөлгөөний
хурлаар оруулах, 3 ба түүнээс дээш удаа зөрчвөл сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авна.
14.11.10 Хичээл, ажил дууссаны дараа сургууль анги танхимдаа багшгүйгээр
үлдэх, хичээлд зориулалтын бус зүйл авч ирэх
14.11.11 Багш, ажилтан, сурагчдыг хэл амаар доромжлох, заналхийлэх
14.11.12 Багш, ажиллагсадын тавьсан шаардлага, зөвлөгөөг үл ойшоох, тэдэнд
элдэв нэр хоч өгөх
No comments:
Post a Comment