Шинэ он болохоос дунджаар 15 хоногийн өмнө шинэ жилийн сүлд модоо зассанаар шинэ жилийн уур амьсгал орж эхэлдэг. Айл өрхүүд шинэ жилээр гол төлөв хүүхэддээ зориулан сүлд мод засч бөмбөлөгөн тоглоом, саа, гэрэл зэргээр чимэглэдэг бол албан байгууллагууд албан газрынхаа дотор эсвэл ойролцоо сүлд модоо засдаг. Мөн нийслэлийн захиргаанаас жил бүр Чингисийн талбайд томоохон сүлд мод засдаг.
Айл өрхүүд 12 сарын 31-ний орой гэр бүлээрээ баярын шиэрээгээ тойрч суун хуучин оныхоо баяр хөөрийг хэлэлцэж шинэ ондоо амжилттай сайхан байхыг хүсэн он солигдох цагаар оргилуун дарс оргилуулан шинэ оноо угтдаг.
Шинэ жилийн баярын салшгүй нэгэн хэсэг нь цас мөсний орноос цан хүүргээ татуулан, цасан охидоо дагуулан ирж улирч буй ондоо сайн үйлс хийсэн хүүхэд багачуудад бэлэг өгдөг өвлийн өвгөн юм.
No comments:
Post a Comment